Алтанбулаг, Сүхбаатар сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/348 дугаар захирамжаар Алтанбулаг, Сүхбаатар сумыг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн 06:00 цагаас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүллээ.

Мөн аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг жагсаалтаар баталлаа. Түүнчлэн Сүхбаатар сумын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Сүхбаатар сумын Засаг дарга, Онцгой комисст даалгалаа.

Мөн дарс, шар айргийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд худалдан борлуулахыг зөвшөөрчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)