Төв аймгийн Аргалант сумын нутагт 270 гаруй буга орж иржээ

Төв аймгийн Аргалант сумын нутгаар цас их орж хүйтэрснээс зэрлэг ан амьтан үзэгдэх болжээ.

Нэн ховор амьтанд тооцогддог 270 гаруй буга, 700 гаруй цагаан зээрийн сүрэг тариалангийн хашаатай талбай, сумын төвийн орчимд үзэгдсэн байна.

Иймд сумын ЗДТГ-аас био техникийн арга хэмжээ авч Ар-Дулаан, Майхны ам, Халиун булаг зэрэг гурван цэгт 450кг өвс тавьж өгч, бэлчээрлэх бололцоог бүрдүүлжээ.

Мөн цаашид ч био техникийн арга хэмжээг үргэлжлүүлэн хийхээр болсон гэж аймгийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Уншигч (100.1.110.38)

    2021-01-09

    Сайн үйл хийж байгаа Орон нутгийн засаг захиргааны удирдлага, байгаль орчныг хайрлан хамгаалагчидад талархаж байна.

  • багш (64.119.26.85)

    2021-01-08

    Болж дээ. Зэрлэг амьтад хүртэл идэш тэжээл нь ховордож байгаа. Энэ өвөл үргэлжлүүлж хийх л хэрэгтэй дээ.