Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан болов

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14.00 цагаас Их Засаг танхимд боллоо. Тус хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг ахлаж Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Ч.Ундрам болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо.

Соёлын тухай хуулийн ажлын хэсгийн хуралдаанд хуулийн төслийн ажлын хэсэг байгуулсан Байнгын хорооны тогтоол болон хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн төлөвлгөөг танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэсэн товъёогийг хэлэлцэж, санал хураалт явуулсан юм.

Санал Хураалт явуулах үед гишүүд хуулийн төсөлд тусгах санал гаргаж дараачийн ажлын хэсгийн хуралдаанд тусгаж томъёолол бэлтгэж танилцуулахыг ажлын дэд хэсгийн гишүүдэд үүрэг болгож хуралдаан өндөрлөв.

 

АЖЛЫН АЛБА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)