Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд Ковид-19 халдвар илэрчээ

   Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгджээ. 

Тодруулбал, өнөөдөр өглөө амаржсан эх халдварын батлагдсан тохиолдлын хавьтал тул шинжилгээ авахад коронавирусийн халдвар илэрсэн байна. Тухайн амаржсан эх 4-5 хоногийн өмнө Өргөө амаржих газарт ирж хэвтсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тиймээс тус амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай