Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа

"Өргөө" амаржих газарт төрсөн эх, нярайг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандаж, дүрэм, журам зөрчсөн хүмүүс, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг иргэд шаардаж, жагслаа. Тэгвэл УОК, Засгийн газраас холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар хэлэлцжээ. Харин Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийж, тус тусын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэх болсоноо албан ёсоор мэдэгдлээ.

Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар "УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдөр болсон үйл явдалд гүнээ харамсаж байна. Нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцлагатай алба хариуцуулсан Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцуулсан ажлыг чин сэтгэлээсээ гүйцэтгэлээ. Цар тахлыг дотооддоо 10 сар алдаагүй. Үүний таван сар нь шинэ Засгийн газрын ажил байлаа. Цар тахалтай тэмцсэн миний, манай багийн тэмцэлд стратегийн алдаа гараагүй гэдгийг хэлье. Харин гүйцэтгэлийн алдаа гарлаа. Бүх нийтийн цар тахал болоогүй. Тун удахгүй вакцин оруулж ирнэ. Шадар сайдын албанаас огцорч буй өргөдлөө Ерөнхий сайдад өгч байна" гэлээ. 

Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Ард иргэдээ цар тахлаас сэргийлэхийн тулд бүх л хүч чадлаа дайчлан хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Олон жил явж ирсэн буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажилласан. Үүний үр дүнд тодорхой өөрчлөлт үр дүн гарсан. Хэдэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, хэдэн мянган эрүүл мэндийн салбарынхны ажлыг үгүйсгэж болохгүй. Эрүүл мэндийн сайдын албанаас чөлөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно. Дахин хэлэхэд, ард түмнээсээ уучлал хүсч байна" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.126.89.139)

    2021-01-21

    Д.Сумьяабазар дарга муугүй л ажиллаж байгаашдээ?! Ер нь аюулт хар тахал өвчнөөр ингэж их улс төржих хэрэггүйшдээ?! Хүн ардынхаа сайн сайхны төлөө чөмгөө дундартал зүтгэцгээж байхад хоморголж болохгүй?! ЗГ болон бусад байгууллага хүмүүсийн урмыг ингэж хугалж хэрэггүй?! Хэдэн зуун мянгаар нь хүнээ алчихсан улс орон яах ч үгүй л байцгаана?! бараг хүний амь эрсдээгүй байхад ингэж туйлшрах шаардлагагүй?! Ухаалаг байцгаая иргэдээ?!?!?!...

  • Иргэн (202.126.89.139)

  • Иргэн (192.82.73.142)

    2021-01-21

    Оросын смартфон утаснууд 200000 төгрөгийн үнэтэй байна.

  • Зочин (64.119.19.41)

    2021-01-20

    Алдаа гаргасан эмнэлгийн дарга нар ичихгүй үлдэх юм биш биз дээ

  • Нэргүй (192.82.77.148)

    2021-01-20

    ЗГ шудрага зарчимч сайн ажиллаж байна?! Содбаатарын хувьд үйлийн үрээ эдлэж байгаа нь энэ?!… хүнийг нөхрөөр нь шинждэг Монгол уламжлал бий?! ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэдэг луйварчинтай нийлж сүрэглэн амьдарсныхаа горыг амсаж байгаа чинь энэ байхаа?! Муу юм модон улаатай гэж үүнийг л хэлдэг байх?!… ЗГ дариухан ИНЕГ-ыг цэвэрлэхгүй бол ямарч үнээр төлж барашгүй юм болох вийдээ?! Халтар сайд ч анхаарах хэрэгтэй дээ?!…

  • Зочин (192.82.77.148)

  • Иргэн (192.82.77.148)