Эрүүл мэндийн салбарынхан сайдаа огцруулахгүй хэмээн жагсаж байна

 Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийг өмссөн нимгэн хувцас, нимгэн өмд, оймстой нь ХӨСҮТ рүү хүйтэн машинд суулгаад авч явсан асуудалд маш олон хүн хариуцлага хүлээлээ. Тодруулбал, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн. 

Мөн НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Өргөө амаржих газрын дарга Л.Баясгалан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. 

Харин өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан Эрүүл мэндийн сайдаа авч үлдэе, ажлыг нь үргэлжлүүлье хэмээн тайван жагсаал хийж байна. Тэд залуу хүнд боломж олгосонгүй, мэргэжлийн бус сайд мэргэжлийн сайдаа чирлээ хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)