ЭМЯ: 44 хүнээс халдвар илэрсний хоёр нь Завхан аймагт бүртгэгдлээ

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 агийн хугацаанд нийт 19507 хүнд шинжилгээ хийхэд, 44 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод  42 тохиолдол илэрсэн. Завхан аймагт хоёр тохиолдол илэрлээ. 

Нийт илэрсэн тохиолдлоос 42 хүн нь голомтлон тархсан халдварын ойрын хавьтлаас илэрсэн. Хоёр тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгаа хийж байна. 

Сүүлийн 24 цагт халдвар илэрсэн байршлыг танилцуулбал, 

  • Баянгол дүүрэгт 11
  • Баянзүрх дүүрэгт 10 ,
  • Хан-Уул дүүрэгт 6 ,
  • Сүхбаатар дүүрэгт 5
  • Чингэлтэй дүүрэгт 3
  • Сонгинохайрхан дүүрэгт 7
  • Завхан аймагт 2  тохиолдол илэрсэн. 

Улсын хэмжээнд нийт 3076  тохиолдол батлагдаад байна. Үүнээс 2415 хүн нь эдгэрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 55  хүн эдгэрсэн.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай