Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаан болж өндөрлөлөө

Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаан болж, иргэдийн ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад заасан чиг үүргийн хүрээнд Увс аймаг болон Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг томилсон үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тайланг хэлэлцэж, томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөнийг тогтоож, зөрчил арилгах хугацаатай үүргийг томилох эрх бүхий албан тушаалтанд өгөх шийдвэр гаргалаа.

Мөн Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн, 13 байгууллагын 25 албан тушаалтан Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилогдсоныг тогтоон, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өглөө гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн ард (66.181.168.81)

    2021-03-05

    тийм зүЙЛ