UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ

АНУ-ын Флорида мужид 4-р сарын 24-ний бямба гарагт зохион байгуулагдах UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ.

Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр АНУ-ын Хавай мужаас гарсан Кевин Нативидад гэх тулаанч тодорсон байна.

2019 оны наймдугаар сард UFC-тэй 4 тулааны гэрээ байгуулсан Д.Батгэрэл нь Монголынхоо MGL-1 холбооны кикбокс болон холимог тулааны аваргын бүсийг эзэмшдэг хоёр тамирчны нэг юм. Тэрээр холимог тулааны /61кг/-д тулалддаг бөгөөд мэргэжлийн 8 тулаанд оролцохдоо 6 ялсан амжилттайгаар карьераа итгэл төгс үргэлжлүүлж явна.

UFC-д амжилт гаргаж яваа залуугаа дэмжихийг хүсвэл инстаграмм хуудсыг нь дагаж, дэмжих ёстой юм байна. Учир нь UFC инстаграмм хандалтын үзүүлэлтийг голчлона авч үздэг бөгөөд дагагчийн тоонд их ач холбогдол өгдөг байна. Тийм ч учраас түүнийг  “Танай Монголчууд UFC үздэггүй юмуу?  Монголоос ганцхан тулаанч UFC-д тулалдаж байхад сошильд яагаад ийм бага дагаж, дэмждэг юм бэ?” гэсэн гайхсан  асуултаар “булдаг” аж.

Цөөн хүн амтай манайх улсын хувьд тамирчинд инстаграмм хаягийн дагагчийн тоо холбооны зүгээс эерэг хандлага бий болгоход нөлөөлдөг байна. Энэ нь Монгол тулаанчдаа түүчээлэн зам засаж яваа Д.Батгэрэлд төдийгүй түүний араас UFC-д орж тулалдах залуусд нэмэр болох юм байна.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөн Монгол түмнийхээ бахархалыг төрүүлсээр яваа тулаанч Д.Батгэрэлийгээ Монголын цагаар 4-р сарын 25-ны өглөө уухайлан дэмжихээс гадна, урам хайрлан ИНСТАГРАММ-ийг нь дагаж дэмжих нь жинхэнэ ДЭМЖЛЭГ болно гэнэ шүү.

Тулааныг Юнивишнийн Юнилаев 88 дугаар төлбөрт сувгаар Монгол тайлбартайгаар мөн Foxsport 601 сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой аж.

Д.Батгэрэлийн Инстаграммынх нь линкийг оруулав.
Instagram: ( batgerel danaa )

175563864_399200258073154_4434939906979477132_n-1024x682 UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ

 

175578807_1131656247281177_7611236707302542408_n UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ

 

175644312_3887993351236661_1928778880620754241_n-1024x692 UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ

 

175665858_503848803980147_7791495272270912172_n-1017x1024 UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ

 

175674433_187885723166880_5422610464499020535_n-1009x1024 UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ

 

175681404_161359572545950_2709069418053587469_n-1024x683 UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ

 

176096474_3025960501019516_8285165274501968256_n UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Мөнхбаяр (192.82.84.128)

    2021-04-21

    Амжилт хүсьe.