СЕХ-ны үйлдлийг шүүхээр хэлэлцэхээр боллоо
- 2021-05-14
- Улс төр
- 6
Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг Сонгуулийн Ерөнхий хороо хүлээж аваагүй. Уг үйлдэлд тус намын зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүгч хүлээж аваагүй юм.
Энэ шийдвэрт захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, өнөөдөр шүүх бүрэлдэхүүнтэй хэлэлцэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож СЕХ-ны үйлдэлд хэрэг үүсгэхээр боллоо.
Ингэснээр СЕХ нь нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээн авч шийдвэрлэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхээр боллоо гэсэн үг юм.
Ардчилсан намыг төлөөлж өмгөөлөгч, ҮБХ гишүүн У.Болдхүү, Б.Баасандорж, Т.Баясгалан нар оролцов гэж АН мэдээллэв.
Сэтгэгдэл (6)
Зочин (59.153.113.21)
Сонгуулиа хойшлуулья. Одоо бүр аль нь ч биш холион бантан гэгч боллоо нөхөд минь.Баттулгыг 2 жил сунгаад ажиллуулахад болохгүй зүйл огтхон ч алга.Хүрэлсүх энэ талаар эогэцүүлж үзээрэй.Ийм байдалтай орвол МАН найдвартай унана шүү.
Zochin (64.119.17.242)
Gaigui uls torchiin neg shu
bataa (66.181.188.21)
Ойрын өдрүүдэд шударга ёсны салхи зөөлхөн сэвэлзээд байна. Сайхан цаг ирэхнээ. Алтанхуяг ерөнхийлөгч болохгүй ч байж болно л доо Нэр дэвших эрхий нь хааж болохгүй Хүүк Батлагаас айж болно. А гаас айгаад Э амлаж болохгүй шдэ
Zochin (202.9.40.7)
Uu za za iim bas bnaaa
иргэн (103.212.117.185)
Энэ донгио
иргэн (103.212.117.185)
Энэ донгио