Халдвар тархах эрсдэл өндөр байгааг Хятадын тамирчид анхааруулав

Олимпийн наадамд өрсөлдөх Хятадын багийн түрүүч Токиод хөл тавиад байгаа билээ. Тэд ирсэн даруйдаа зочид буудалд коронавирусийн халдварын эсрэг авах арга хэмжээ хангалтгүй байгааг шүүмжилжээ. Хятадын дарвуулт завины холбооны тэргүүн Жан Шиаодон Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа Эношима арал дахь тэдний зочид буудалд тамирчид жуулчид болоод нутгийн иргэдтэй холилдон байрлаж буй нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн гомдолложээ. Тэрбээр энэ байдлыг “далд аюул” хэмээн тодорхойлсон байна.

“Хэдийгээр гаднын тамирчид өөр өөр давхарт байрласан ч ресторан, үүдний танхим гээд хаа сайгүй орон нутгийн жуулчидтай холилдсоор байна. Энэ нь Ковид-ын халдварыг нэмэгдүүлж болзошгүй. Тиймээс бид зохион байгуулагчидтай энэ талаар зөвлөлдөж байгаа” хэмээн “Барселона-1992” олимпийн мөнгөн медальт Жан өгүүлэв.

Токиогийн олимпийн үеэр коронавирусийн тархалт эрчимжихээс сэргийлэн халдвар хамгааллын маш хатуу дэглэм мөрдөж буй. Олимпийн наадам үзэгчгүй явагдахын зэрэгцээ Токио хот болон зарим мужид хөл хорио тогтоосон. Тамирчдыг бар, ресторан орох, жуулчны бүсээр явахыг хориглосон бөгөөд олимпийн тосгонд зөвхөн тамирчин, албаны хүмүүсийг л нэвтрэхийг зөвшөөрч байгаа.

Хятадын тухайд түүхэн дэх хамгийн том баг буюу 400 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Токиогийн олимпод оролцох юм.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)