ЭМЯ: Коронавируст халдварын 1243 тохиолдол шинээр бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 1243 хүнээс Ковид19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 514 нь Улаанбаатар хотод, 724 нь орон  нутагт гарлаа. Мөн таван тохиолдол зөөвөрлөгдсөн байна. 

Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 153,782 боллоо.

Сүүлийн хоногт 41-80 насны зургаан хүн нас баржээ. Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 761-т хүрч байна.

Өнгөрсөн 2732 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Сүүлийн 24 цагт 1243 хүн халдвар авч, зургаан хүн эндлээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай