Шилэн Цогоо: Соёлын сайд та зургаан сараас хойш шилэн данс хөтөлсөнгүй!!!

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн их хэл амтай томилогдсон хүний нэг нь Соёлын сайд Ч.Номин. Тэрбээр төрийн албанд ганц ч өдөр ажиллаж үзээгүй хэрнээ "ногоон гэрлээр" Засгийн газарт багтаж сайд болсон нэгэн. Ч.Номингийн хувьд соёл урлагийн ажилтнуудын цалин, хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэж ярьсныг нь сонссон “Монгол HD”телевизийн ажилтнууд “бидний цалинг нэмж чадаагүй байж урлагийнхны цалинг нэмж чадах уу” гэж тухайн үед сошиалд шуугиж байсан. Мөн түүнийг “Би Монгол хүн” наадмын контентын зардлын ихэнхийг нь“Монгол HD" телевиз рүүгээ шилжүүлсэн гэх шүүмжлэл гарсан ч Ч.Номин энэ асуудалд нэг ч удаа тайлбар өгөөгүй.

Тэгвэл мань сайд өнгөрсөн зургаадугаар сараас хойш шилэн данс хөтлөөгүй гэдгийг олноо шилэн хэмээн танигдсан иргэн Б.Цогтгэрэл түүнийг шүүмжилж дараах үгийг дайв. Ч.Номин сайд аа, яаралтай шилэн дансаа хөтлөх, 2 хоногийн хугацаа өгье. Хөтлөхгүй бол хууль ярина” хэмээн анхааруулав.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)