Токио 2020: Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо

Токио 2020 олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэйчүүдийн -57 кг жинд манай тамирчин Б.Хонгорзул хоёр дахь өдрөө барилдаж байна. Тэрээр өчигдөр Европын аваргын хүрэл медальт Францын тамирчин Матилд Ривиерийг 7:5-аар ялж, шөвгийн наймд шалгараад байсан юм. Улмаар шөвгийн наймд 2016 оны Риогийн олимпын аварга, гурван удаагийн дэлхийн аварга, Японы бөх Рисако Кавайтай барилдаж 7:0-ийн харьцаагаар ялагдсан. Японы бөх Рисако Кавай финалд шалгарсан учраас Б.Хонгорзул дагах барилдаан хийхээр болсон юм.

Б.Хонгорзул дагах барилдаанаа Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Ф.Камаратай хийж цэвэр яллаа.

Барилдааны эхэнд өрсөлдөгч нь манай бөхийг дэвжээнээс гаргах гээд түрж хөөхөд нь дагуулж шидэн бүхэл дөрвөн оноо авав. Улмаар хөлд нь сууж хоёр оноо, залгуулан крест эргүүлэн оноо түүсээр онооны зөрүүг 10 болгож, цэвэр ялалт байгууллаа.

Ингэснээр өнөөдөр орой хүрэл медалийн төлөө АНУ-ын бөх Х.Мароулистай барилдахаар болов.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)