ДАШТ: ОУХМ Б.Мишээлт хүрэл медаль хүртэж, түүхэн амжилтын эзэн боллоо

Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -67 кг жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Мишээлт  хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр Монголын боксын түүхэнд 67 кг-ийн жинд анх удаа боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байна.

Тэмцээнд нийт 107 орны 538 тамирчин оролцсон бөгөөд Монгол улсын 10 тамирчнаас мөнгө, хүрэл хүртэж багийн дүнгээр VII байрт шалгарлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)