“Алтан цом”-ын төлөөх барилдаанд Өмнөговь аймгийн баг хоёр дахь ялалтаа авлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдааны хоёрдугаар тойрог үргэлжилж байна. Хоёрдугаар тойргийн “А” хэсгийн хоёр дахь барилдаан Завхан-Өмнөговь аймгуудын дунд өрнөж, Өмнөговь аймгийн баг 15:10 -аар хоёр дахь ялалтаа авлаа.

Өмнөговь аймгийн багт улсын начин Ш.Дарханбат (2), улсын начин Э.Нямаа (3), аймгийн арслан Т.Төгсдөлгөөн (2), аймгийн заан Б Баянсүх (5), аймгийн заан С.Доржпалам (3) нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын харцага Лха-Очир (0),, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Х.Болдбаатар (1), улсын начин Т.Дүгэрдорж (4), аймгийн хурц арслан М.Амарсанаа (2), аймгийн арслан (3), аймгийн арслан Д.Батбаатар (0) нийт 10 даваа авав. Өмнөговь аймгийн баг сэлгээ авалгүй барилдав.

Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Одбаяр, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар харцага Ш.Уламбаяр нар ажиллав.

Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.

Шагналыг МҮБХ-ны тэргүүлэгч, хөлийн цэц, улсын начин Д.Цогзолдорж гардуулав.

 

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 07-ны өдөр 13:00 цагаас "Ургацын баяр – 2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)