ЭМЯ: Сурагчдын амралтын үед хүүхэд, багачуудын шүд угаах дадлыг сайжруулъя

Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтын үед хүүхэд, багачуудын шүд угаах дадлыг сайжруулахыг уриалж байна. 

Шүдээ хэрхэн зөв угаах вэ

1. Шүдийг зөв чиглэлээр угааснаар бүх гадаргуу нь жигд цэвэрлэгдэнэ.

Сойзыг буйлтай 45 градусын налуутай барина.

Буйлнаас шүд рүү шүүрдэх чиглэлээр хөдөлгөөн хийж угаана.

2. Шүдээ угаахдаа дарааллын дагуу угаавал нэг ч шүд орхихгүй.

3. Хэт их хүчээр дарж угаахгүй байхыг анхаараарай.

4. Хугацаа болон давтамж чухал.

3 минутаас багагүй хугацаа зарцуулна. Өглөө, өдөр, оройн хоолны дараа, мөн унтахын өмнө заавал шүдээ угаагаарай. Орой унтахын өмнө шүдээ угаасны дараа юм идээд унтвал ямар ч үр дүнгүй шүү.

5. Шүдээ угаахдаа хэлээ цэвэрлэхээ мартаж болохгүй.

Сойзны үсээр, эсвэл зориулалтын хэлний сойз, өнгөр хусагч ашиглаарай.

Хэлний угаас үзүүр рүү чиглэлтэйгээр цэвэрлээрэй. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)