Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 03-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -8...-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өглөөдөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)