Хонхор тосгоны нүхэн гарц, зарим айл өрх шар усны үерт автаад байна

Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхор тосгоны нүхэн гарц, Хөлийн голын 8, 9 дүгээр хэсэгт айл өрх шар усны үерт автаад байна. 

Яг одоо Усны барилга байгууламжийн газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Хорооны баг бүрэлдэхүүнээс бүрдсэн алба хаагчид шар усны үер буусан хэсэгт шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тодруулбал, Хөлийн гол орчимд шар усны үер бууж 30 орчим айл үерт автжээ. 

Үерт авсан газар мэргэжлийн байгууллагаас суваг татах, урсацыг бууруулах, айлуудыг нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)