Шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

2024 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 

Хур тунадас: 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 09-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10,11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.      

Салхи: 11-нд Алтайн салбар уулсаар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутаг  болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 09-нд бага зэргийн бороо, 13-нд бороо, 13-14-нд шилжих шөнө нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 14-нд хүйтэрнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)