Сайн үйлсийн аян зохион байгуулагдлаа
- 3 цаг 45 мин
- Үнэн
- 0

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Төв аймгийн Батсүмбэр сумын “АХМАД НАСТНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ”-ийн ахмадуудад Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран 2026 оны 05 сарын 30-ны өдөр “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд тус төвөөр асруулж буй нийт 215 ахмад настанд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо хийж, хэвтрийн ахмад настанд угаалга, асаргаа, сувилгаа хийх, Ахмад настны үндэсний төвийн сувилагч нарт мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч гарын бэлэг гардууллаа.
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Залуучуудын зөвлөл, Ёс зүйн зөвлөл, Баянгол дүүргийн Ахмадын хорооны авьяаслаг ахмадуудтай хамтран соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж, нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх зөвөлгөө мэдээлэл өгөх, үс засах, будах, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж хамтран оролцлоо.



САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Сэтгэгдэл (0)