Хахууль өгсөн хэргийг мөрдөн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүллээ

Aвлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.М-д холбогдох Эрүүгийн хуулийн 22.5 дахь хэсэгт заасан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Г.Г, Ц.М, иргэн О.М, Л.О, Э.А, Г.М нар нь ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.М-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан барилгын зураг төслийг хурдан хугацаанд хянуулж, дүгнэлт гаргуулах зорилгоор тус бүртээ нийт 19,5 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг мөрдөн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)