Таны хумс шигдээд байна уу?

Хумсны ялтас нь хумсны хажуугийн буланцарлуу шигдэн ургахыг онихокриптоз буюу шигдэж ургасан хумс гэнэ. Энэ нь нилээд тархмал өвчлөл юм. Энэ үед хумсны буланцар нь улайж хавдан үрэвсэж, хүчтэй өвдөнө. Ялангуяа явах үед илүү хүчтэй өвдөх тул шигдсэн хусны өвдөлтийг шүдний өвчинтэй харьцуулж болмоор гэж ярьдаг.

Дийлэнх тохиолдолд хумсыг буруу тайрснаас болж хумс шигдэж ургадаг. Жишээлэхэд, хөлийн хумс дээд захыг нь бага зэрэг дугуйлсан дөрвөлжин хэлбэртэй байх ёстой атал үүнээс өөр янзаар хумсаа зассанаар хумс шигдэж ургах нөхцлийг бүрдүүлнэ. /хумс шигдэх/

Хумс шигдэж ургах нөхцөл бүрдүүлдэг өөр нэг хүчин зүйл нь бариу гутал юм. Наад захын жишээ нь өндөр өсгийтэй гутал. Бариу гутал хумс шигдэж ургах нөхцөл хамгийн ихээр бүрдүүлдэг өөр нэг хүчин зүйл. Тиймээс гутлаа зөв сонгож байх хэрэгтэй. Ялангуяа хумс шигдэж ургадаг хүмүүс шөвгөр хоншоортой гутал өмсөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн хөлөнд ирэх ачаалал огцом нэмэгддэг болохоор хумс шигдэж ургах асуудалтай тулгарах нь цөөнгүй.

Тавхай хавтгайрах, эсвэл мөөгөнцөртөх өвчтэй бол хумс шигдэж ургах эрсдэл нэмэгддэг. Хөлийн мөөгөнцөрөөс болж хумс дээшилж зузаардаг. Зузаарсан хумснаас үзүүлэх даралт их болох тул хумс шигдэж ургах нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна мөөгөнцөртсөн хумс нь хэлбэрээ алдаж шаравтар, эсвэл бор өнгөтэй, хайрслаг болж холцорно.

Хумсаа хэтэрхий урт ургуулаx, хүний хумс урт ургах тусмаа дотогшоогоо хавчигдаж ургадаг учир дотогшоо шигддэг. Төрөлхийн жижиг хумсны толиотой бол хумс ургахдаа махандаа тулж шигддэг. Хумсны толио нь хэт хавтгай эсвэл хэт нимгэн хумстай хүмүүсийн хумс нь арьсандаа шигдэж биш зүсэгдэх маягаар шигдэлт үүсдэг.

Зарим спортын тамирчид ачааллаас болж шигдсэн байдаг. Мөн төрөлхийн хумс ургалтын гажигтай хүмүүс ч байдаг.
Энэ бол цөөхөн хэдэн хумс шигдсэн шалтгаанууд, өөр шалтгаанууд ч бас байдаг. Ариун цэвэр муу сахисан, хөлний хөлс их гарахаар, удамших г.м.

Хумс нь шигдээд зовиуртай байдаг бас тэрийгээ өөрөө ухаад авчихдаг хүмүүс байдаг. Шигдэлт нь арьсаа зүсэж махандаа ороогүй. Гэхдээ л хумс ургах болгонд ухна гэдэг хэцүү бүр хүндрүүлчихэж ч болно.

Таны энэ зовлонгоос салах арга бол зөвхөн махаа давуулж хумсаа ургуулах явдал юм шүү. Энд олон арга зам бий. Гэхдээ таны ашиглаж болох арга цөөн хэдэн аргыг танилцуулж байна.

1. Хөвөн жийргэлэх арга, Хумсныхаа шигдээд байгаа хэсэгт нь бага зэрэг хөвөн хавчуулаад ургуулаарай. Энэ нь өвдөлтгүйгээр таныг хумсаа махыг нь давуулж ургуулахад тус болох болно.

2. Педикурт ороод, хумсан дээрээ акрил буюу шилэн хумсний материалаар шигдээд байгаа зах хэсэгээ зузаатгаж тавиулах, энэ нь хумсыг зузаан болгож арьсруу шигдэж орохоос хамгаална. Өвдөлт ч арилна. Нимгэн хумстай, шигдэлт нь ил харагдаж байгаа хумсанд тохиромжтой.

3. Гуурс тавиулах, төмөр чиг тавиулж зөв чиглэлд ургуулах, судал татуулах

4. Мөн зарим бүсгүйчүүдийн хумс нь шигдээгүй мөртлөө зовиур үүсдэг энэ нь хумсаа дутуу цэвэрлэснээс болдог. Гарын хумсанд ч байдаг хажуугаар дагаж ургадаг хальс нь хумсны хажуугаар бөөгнөрөөд хатуурсан байдаг. Усанд орсныхоо дараа сайн цэвэрлэхэд л хангалттай.

Хумсыг тойрсон арьс улайж, хавагнасан тохиолдолд гоо зүйчид үзүүлж эөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв шаравтар, эсвэл ногоон өнгийн зүйл ялгарч эхэлсэн бол мэс заслын эмчид яаралтай хандах хэрэгтэй. Учир нь ийм үед мэс ажилбар хийхээс өөр аргаар шигдэж ургасан хумсыг авах боломжгүй болсон байдаг.

Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс шигдсэн хумсаа бие даан янзлах гэвэл хумс бүү хэл хуруугүй болох аюултай. Ингээд ч зогсохгүй шигдэж ургасан хумсны үүсгэсэн үрэвсэл нь эсийн үхжилт болж, улмаар хөлөө тайруулах дээрээ тулж болзошгүй тул эмчид хандах зайлшгүй шаардлагатай.

Ихэнх хүмүүс хөлийн хумсаа сайтар арчлах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Үүнээс ч болж багагүй асуудалд ордог нь харамсалтай. Хэрэв хүн хөлийн хумсаа зөв арчилж чаддаггүй бол мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Хөл, хөлийн хумсны арчилгаа буюу педикюр үйлчилгээ хийдэг салон олон байдаг. Үүнээс гадна хичнээн гоё гутал байсан ч бариул бол татгалзах хэрэгтэй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.23.51.1)

    2015-02-06

    Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 доллараа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://TheWeeklyJob.com/?id=318019 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй.