Л.Цог: Н.Энхбаяр дарга нэг сая доллар нэхсэн

 

        Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба ил захидал буюу “Нууцыг задруулсан захиа” бичиж, МАХН-ын санхүүжилт болоод тус намын дарга Н.Энхбаярын мөнгө нэхсэн тулган шаардалт, Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийг нь мэхэлсэн“хөшиг”-ний цаана өрнөсөн улс төрийн амьдралын зарим үзэгдлийг илчилсэн. Тэрбээр дараа нь “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ “Нууцыг задруулсан захиа”-г өөрийн гараараа бичсэн. Захианд дурьдсан зүйл үнэн гэсэн.

 

Тэгвэл саяхан УИХ-ын дэд дарга Л.Цог “E” телевизийн "Асуух эрх" нэвтрүүлэгт оролцохдоо “2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд намын дарга хандив нэхсэн, тухайн үед найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгч байсан. Дээр нь өнгөрсөн жил Сөүлээс над руу утасдаж нэг сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин “Би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав надад энэ нам чинь хэрэггүй "  гэхэд, за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья даа гээд утсаа тасалсан” гэлээ. Тэрээр мөн авилга хээл хахуулийн булхай нь илрэхээр хэлмэгдэж байна гэж ярьдгаа зогсоох хэрэгтэй. Өөрөөсөө эхэлж шударга ёсыг тогтоох ёстой гэдгийг хатуухан хэлээд авсан байна. 

 

Б.Төгөл
 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • Bat (59.153.87.18)

    2016-03-16

    Tenkhluun yavah ued ni temee ogoe geed zusardaj yavsan gar tevdej yavah ued ni yaj baina ve? Ene gartai naizlah Mongol hun ugui bolchihloo

  • Бат (59.153.87.18)

    2016-03-16

    Тэнхлүүн явхад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэдэг дээ? Энэ амьтантантай хүн нөхөрлөх үү?

  • bolorma (203.91.119.101)

    2016-03-15

    iim muuhai urvagch humuus tor zasagt maani bna gej bodohoor iamaar bna shuu

  • bolorma (203.91.119.101)

    2016-03-15

    urvagch yumdaa

  • (205.155.65.208)

    2016-03-15

    Ноён урваач нохой шарваач. МАХН, МАН-ыг Энхбаярт түүний урвагч, долигногч нартай нь улс төрөөс бүрмөсөн холдуул.

  • zul (202.9.41.78)

    2016-03-14

    IImerhuu nobshnuud tur zasagt bhaar mngol maani yaj ch uudloh ve dee. Enhbayar udiid huchtei bsan bol hoshnogiig ni doloogood yabj bga da

  • (103.26.194.209)

    2016-03-14

    ene ch hynd hani bolohgyi amitan bn doo.ard tymend byrch tysgyi.odoo tetgewerte suu.yah argagyi l enhbayariin nereer ih hyrald syysan amitan

  • Цог оо (103.9.91.214)

    2016-03-14

    Амьдаа минь цаадах чинь мөнгө голдоггүй юм. Чамд сая доллар байхгүй бол нэг юань өгчих. Түүнийг чинь аваад л санаа нь амарна.Чи нэг моринд сундалдаж явчихаад ганц юань харамлахгүй юм байгаа биз дээ.Таарсан ч амьтаддаа.

  • (150.129.141.68)

    2016-03-14

    одоо махн- сайд нэртэй луйварчингуудыг шалга.

  • N.Enkhbayar (103.229.120.251)

    2016-03-14

    Ugch baigaad gazar deer ni garduulchihgui.Tolgoi muu l baina daa.ingej gonginoh baisan yum bol.