ЗТХЯ болон Автобус компаниуд хар утаатай тэмцэнэ

 

Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх газрын хамт олон 10 хоногийн турш ЗТХЯ-ны бодлогыг сурталчлах аян зохион байгуулж байна. Тэд өчигдөр ЗТХ-ийн Дэд сайд Б.Цогтгэрэлийн хамт “Хараацайн жигүүр”, “Тэнүүн Огоо” ХХК-иудын авто баазуудаар зочлон нийтийн тээврийн компаниудын удирдлагуудтай уулзаж хэд хэдэн чухал шийдвэрт хүрсэн байна.

 

Эхний ээлжид иргэдээс их хэмжээгээр ирдэг “зорчигч тээврийн автобуснууд их хэмжээний хорт утааг ялгаруулж байна” гэх гомдолд шийдвэртэй хариу өгч “Утаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцон нийтийн тээврийн компаниудын авто үйлчилгээ, техникийн хяналт тавьж буй инженерүүд онцгой анхааран ажиллах томоохон арга хэмжээ авч ажиллах боллоо.

 

Мөн автобусны жолооч нар өөрсдийн нэр, гавьяа шагнал бүхий хэвлэмэл самбарыг автобусны гадна талд цэвэр үзэмжтэй, иргэдэд харагдахуйцаар байршуулах болсон байна. Энэ нь иргэдэд ямар жолооч үйлчилж байгаа болон тухайн тээврийн хэрэгсэлтэй хариуцлага тооцуулах боломжийг иргэдэд олгох зорилготой ажээ.

 

Ийнхүү Зам тээврийн хөгжлийн яамны хуулиар хүлээсэн үүргийн дагуу агаарын бохирдолтой тэмцэх үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин