Хацү башё эхэллээ

 

        Мэргэжлийн сүмогийн хацү башё эхэллээ. Башёг 71 дэх аварга Какүрюү М.Ананд тэргүүлсэн бол шинэ сэкиваке цолтны эгнээнд Тамаваши Б.Мөнх-Оргил дэвшжээ. Баруун жигүүрийн манлай бөхөөр Харүмафүжи аварга барилдах бол Хакүхо аварга зүүн жигүүрийг манлайлах нь. Арслангуудыг озеки Кисеносато тэргүүлэх бөгөөд Гойёдо, Тэрүнофүжи, Котошёогикү нар удаалжээ. Маэгаширагийн барууны хоёрт Араваши Э.Дөлгөөн бичигдсэн байна. Түүнтэй хамт манай гурван бөх маэгаширад эрэмбэлэгдсэн юм. Дэд зиндаанд манай гурван бөх хүч үзнэ. Макүшитад арван бөх хүч үзэн барилдахаас Асасекирюү Б.Дашням, Дайшёохо Р.Шижирбаяр нар зиндаа буурч, Ч.Батзориг зааны хүү Асахирюү Дэнзэнсамбуу макүшитад анх удаа дэвшлээ. Мэргэжлийн сүмогийн хацү башё энэ сарын 8-22-ны хооронд болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин