Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд оллоо

Монгол Оросын хилийг хамтран шалгах ажлын хүрээнд Минжийн хилийн хэсэгт инженерийн бүлэгт үүрэг гүйцэтгэж байсан хилчин төөрсөн тухай мэдээллийг хүлээж авмагц эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгууллаа.

Эрэн хайх ажиллагаанд Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд оллоо.

Тус эрэлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай ажиллаж, агаараас илрүүлэн аврах ажиллагааг зохион байгуулсан Онцгой байдлын ерөнхий газар болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт сайн сайхныг хүсье гэж Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)