“Ажил турших хөтөлбөрийг дэмжих ААНБ-ын түншлэлийн уулзалт”-ыг зохион байгуулна
- 1 цаг 24 мин
- Сурталчилгаа
- 0

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-аас хамтран хэрэгжүүлж буй “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Ажил турших хөтөлбөрийг дэмжих аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэлийн уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна.

Хэзээ: 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр (Баасан)
Цаг: 10:00–13:00
Хаана: Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхим
Арга хэмжээний үеэр:
Ажил турших хөтөлбөрийн танилцуулга
Японы аж ахуйн нэгжүүдийн хүний нөөц бүрдүүлэлтийн арга – Уян хатан хөдөлмөр эрхлэлтийн тухай
Ажилтны сэтгэл зүйн аюулгүй байдал ба бүтээмж
Мөн оролцогчид харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааны сүлжээгээ өргөжүүлэх боломжтой.
Оролцогчийн тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/KSHrGpVwHWt7hF1n6
Оролцоо үнэ төлбөргүй.
Холбоо барих утас: 9981-4544

Сэтгэгдэл (0)