Цагдаа нар иргэдийг галаас аварчээ

 

Цагдаагийн алба хаагчид галын аюулаас нэг гэр бүлийн гурван хүний амь насыг авран хамгааллаа.

 

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн ...тоотод оршин суух иргэний байшинд гал гарч байсныг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар шуурхай арга хэмжээ авч унтраажээ.

 

Алба хаагчид өнгөрөгч баасан гараг /2017.02.10/-ийн 23:50 цагийн үед ажлаасаа тараад гэртээ харьж явсан байна. Тэд гал гарч буй байшингийн     хаалгыг эвдэн орж гурван иргэний амь насыг галын аюулд өртөхөөс аварчээ.

 

Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар байшингийн хаалгыг эвдэн дотогш нэвтрэхэд иргэн Ж.Ганбат, түүний дүү З.Отгонтуяа, охин Г.Лхам-Эрдэнэ нар үүдний хэсэгт гал гарсныг мэдэхгүй, угаарталтын байдалтай унтаж байжээ. Тэднийг сэрээн гадагш гаргаж, галын тархацыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд яаралтай дуудлага мэдээлэл өгсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (2)

  • (202.9.40.254)

    2017-02-13

    NEG l GALAAS ABARDAG TSAGDAA NARTAI BOLJ DEE. HURELSUHIIN OBEG-IG TATAN BUULGA. GAL GARLAA TSAGDAA HAJUUD NI BAIJ BAIGAAD ABARNA. ENE SHOUG ZOGSOOGOOCH ENHTUR DARGAA ARAI DENDLEE

  • (202.9.40.254)

    2017-02-13

    GAL GARBAL GADAA CHINI SHAGNUULAH GESEN TSAGDAA OTOOD ZOGCH BAINA SHUU.ESBEL TSAGDAA NAR UURSDUU GAL TABIAD SHAGNUULAH GEJ SHOU HIIGEED B NA UU