”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

 

        ЭМЯ, ЭХЭМҮТ-өөс өнөөдөр “Эх яагаад эндэв? 2012-2015” судалгааны үр дүнг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг судалгааг ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, АШУҮИС, ЭХЭМҮТ, олон улсын байгууллагууд төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлэг, нийслэлийн Амаржих газрууд, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын төлөөлөл оролцож байна. Төр засгаас сүүлийн жилүүдэд  Монгол улсын мянганы хөгжлийн зорилтын хүрээнд эх нярайн эрүүл мэндийг сайжруулж, эндэгдлийг тогтвортой бууруулах, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүрсэн гэдгийг тод харуулж байна. Өнөөдрийн арга хэмжээнд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Я.Болормаа нар оролцлоо.

 

 

Монгол улсын засгийн газраас “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрвөн удаагийн хөтөлбөр, Эхийн эндэгдлийг бууралах” стратегийг 2000-2010 онд, “Эх нярайн эрүүл мэнд” стратегийг 2011-2015 онд тус тус хэрэгжүүлсэн. Эдгээр стратеги, хөтөлбөрүүд хэрэгжсэнээр эхийн эндэгдэл, нэг болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оны түвшинд харьцуулахад 4 дахин буурч, эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн юм.м ЭХЭМҮТ-ийн эмч, судлаачид үндэсний хэмжээнд эхийн эндэгдлийн  тохиодол бүрийг итгэмжит лавлагааны аргаар 3 удаа нягтлан судалж, дүн шинжилгээ хийн, эрүүл мэндийн салбарын болон олон улсын байгууллага, судалгаа шинэжилгээний байгууллага, бодлого боловсруулагчдыг хэрэгцээтэй, үнэн бодит мэдээллээр ханган ажилласан байна.

 

 

Энэ үеэр төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ Монгол улс, эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад ахиц гарсан хэдий ч эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эх хүүхдийн эндэгдлийн харьцаа, түвшин өндөр байна. Өнөөдрийн танилцуулах уулзалт нь Монгол улс Мянганы хөгжлийн зорилтоо дүгнэж, “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хөтөлбөрийн хүрээнд хүрэх зорилт, шалгуур үзүүлэлтийг  оновчтой тодорхойлох, эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гарсан эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр хэрэгжих гэж буй цаг үед болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Иймд ялгавартай байдлыг арилгахад чиглэсэн, эхийн эрүүл мэндийн талаарх нотолгоонд суурилсан, мэдээлэлд тулгуурласан арга хэмжээ төлөвлөхөд энэхүү уулзалтын үеэр гарсан санал дүгнэлтийг анхааралдаа авч ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин