Иргэний автомашин руу гал нээсэн хэрэг гарчээ

 

        Сүхбаатар дүүрэгт байрлах ОХУ-ын Элчин сайдын яамны хажуугийн зогсоолд зогсч байсан нэгэн иргэний автомашин руу гал нээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, хохирогчийг машин дээрээ очиход цонх нь хагарч, дотор талд нь сум унасан, машины урд хайрцаг дээр сумны мөр гарсан ул мөр олджээ. Энэхүү хэргийг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлснийг цагдаагийн байгууллагаас өнөөдөр  мэдээллээ. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин