Г.Дэнзэн нарын шүүх хурал хойшиллоо

 

        Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр  10:30 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч, дахин хойшиллоо.

 

Шүүгдэгчдийн талаас шүүх хуралд нэмж шинжээч, гэрч оруулах саналыг гаргаж, шүүх бүрэлдэхүүн энэ саналыг нь хүлээн авчээ. Мөн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мөнхбат хэргийн материалтай дэлгэрэнгүй танилцах хүсэлт гаргасан байна.

 

Ингэснээр Г.Дэнзэн нарыг шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж, гуравдугаар сарын 28-ны өдөр буюу ирэх мягмар гаригт болохоор товлогдлоо.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (1)

  • Өвгөн (202.131.227.50)

    2017-03-20

    Алтанхуягийн хүргэн хэмээгч Дэнзэн гуайн хэрэг гэгч яасан ч олон жил үргэлжилсэн , шийдэж болдодоггүй хэцүү ч хэрэг бэ дээ. Бурхан минь . Дэнзэнгийн оронд жирийн нэг хэн нэгэн иргэн байсан бол аль хэдий шоронд байх байсан даа. Ингэсээр байгаад нэг бол чимээгүй болно. Эсвэл хэрэгсэхгүй болно доо. Энэ бол хууль шүүхийн байгуулагын ялзралын бодит жишээ юм шүү дээ.