Ажлын стрессээс ангижрах 4 арга

 

Хэт их ажиллавал эсвэл хэт удаан ажиллаж байгаад завсарлага авдаг бол бүтээмж унадаг талтай шүү дээ. Иймд стрессээс ангижрах энгийн аргыг танд хүргэж байна. Ажилд дарагдсан үедээ оюун бодлоо ажлаас хэсэг зуур хөндийрүүлж суралцах нь чухал.

Хэдэн удаа суниах

Тархи хэт их ачаалласан үед биеийн хүчний ажил хийвэл хангалттай амралт авдаг. Өргөн хүрээний судалгаагаар богино хугацааны ч хамаагүй дасгал хийснээр стресс тайлагдаж, бие амардаг нь нотлогдсон хэмээн "LSEO.com" компанийн гүйцэтгэх захирал Кристофер Жонес хүүрнэв."Иймд би их ажилд дарагдсан үедээ биеээ сайн хөдөлгөхийг чухалчилдаг. Миний ажлын өрөөнд дасгалын хэдэн төхөөрөмж бий. Цаг бага үед хэдэн суниалт хийгээд, босч суугаад л өндөрлөдөг" гэв.

Дуу сонсох

Тархи хэт их ачаалласан үед оюун санаагаа амраах хэд хэдэн арга бий. Миний хувьд хөгжим сонсох их үр дүнтэй санагддаг хэмээн True Film продакшнийн гүйцэтгэх захирал Стэнли Мейтин өгүүлэв. Дуу сонссоноор эрч хүч сэргэж, тархи цэнэглэгддэг байна."Би уцаартай байхдаа эсвэл олон ажилд дарагдсан үедээ сонсдог нэг дуу бий. Тэрийгээ гурваас таван минут л сонсоно. Миний бодлыг амрааж, чухал ажлуудаа эхнээс нь төлөвлөхөд тусалдаг юм л даа. Энэ дууг сонсох бүрт дахин эхлэх гэсэн товчыг дарж байгаа мэт санагддаг" гэв.

Дөрвөн минутын завсарлага авах

Заримдаа стресс өгч буй ажлаас холдсон нь дээр байдаг. "SupportNinja"-ийн гүйцэтгэх захирал Коди МасЛейний хувьд өөрийн амралтад зориулан хэдэн минутын сэрүүлэг тавьдаг.Энэ хугацаанд YouTube-ээр видео үзэх, үгийн сүлжээ бөглөх, нийтлэл унших гээд юу ч хийж болно. Гол нь стресс үүсгэж буй зүйлээс хэдэн минутын турш бүрэн хөндийрөх хэрэгтэй. "Би ажлын ядаргаанд орсон үедээ "Bloomberg" эсвэл "TechCrunch" гэсэн салбарын мэдээллийн сайт орж, шинэ содон үйл явдлын талаар уншдаг" юм.

Алхах

Өрөөний нөгөө булан руу ч хамаагүй алхаж оюун бодлоо цэгцэлдэг хэмээн "StartRanking Now" маркетингийн компанийн захирал Николь Мюноз хүүрнэв. Дэлгэцнээс холдож, цусны эргэлтээ хурдасгах нь бие төдийгүй сэтгэл санаанд таатай нөлөө үзүүлдэг."Оюун бодлоо цэгцэлснээр тухайн асуудалд илүү сэргэг байдлаар ханддаг. Миний хэрэгжүүлдэг хамгийн зөв стратеги бол 50 минут тутамд сэрүүлэг тавих юм. Сэрүүлэг дуугармагц босч алхана. Буцаж ирэхдээ хэдийн ажлаа ахиулахад бэлэн болсон байдаг" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин