Гавьяат тамирчин Т.Батчимэг гуравдугаар байрт оржээ
- 2017-05-01
- Спорт
- 0

Исландын Рейкявик хотод шатрын олон улсын “Рейкявик опен-2017” тэмцээн дөрөвдүгээр сарын 18-28-нд болсон аж.
Уг тэмцээнд нийт 40 орны нийт 263 шатарчин өрсөлдсөн. Манай улсаас “Сүлд” спорт хороо, “Мончес” клубын тамирчин их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг эх орноо төлөөлөн тус тэмцээнд анх удаа оролцлоо. Тэрбээр нийт 10 өрөг тоглосноос тав хожиж, гурав тэнцэж, хоёр хожигдсоноор гуравдугаар байрт орсон байна.
С.Наран

Сэтгэгдэл (0)