ЦЕГ: Өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан этгээд автомашинаар авч яван, биед нь халдсан хэргийг шалгаж байна
- 2 цаг 11 мин
- Нийгэм
- 0

Цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны өдөр иргэнээс “Дүүг минь өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан этгээд аваад явсан” гэх гомдол, мэдээлэл ирүүлжээ.
Уг мэдээллийн дагуу эрэн сурвалжлах болон шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж, урьдчилсан байдлаар иргэн Ц-г өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан этгээд автомашинаар авч яван, биед нь халдсан нөхцөлийг тогтоосон байна.
Холбогдогч этгээдийг олж тогтоон, хохирогчид эмнэлгийн байгууллагын шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл (0)