Шатарчид багаараа дэлхийн аварга болжээ

 

        Шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын Улсын Яйши хотноо болж өндөрлөв.
 Тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид 12 ангилалд 36  медалийн төлөө 9 өрөг тоглосон. Манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон шатарчид 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багаараа дэлхийн аварга болжээ.
 

Тэмцээний эмэгтэйчүүдийн долоон нас хүртэлх ангилалд Д.Цэлмүүн, 9 нас хүртэлх нээлттэй ангилалд Э.Азжаргал, 11 нас хүртэлх ангилалд Д.Мөнхзул нар тус тус алтан медаль хүртсэн аж. Мөн Б.Марал мөнгө, 13 нас хүртэлх нээлттэй төрөлд Д.Батсүрэн мөнгө, 15 хүртэлх насны эмэгтэй төрөлд О.Өлзийхишигжаргал мөнгө, 13 хүртэлх насны эмэгтэй төрөлд Б.Алтантуяа хүрэл медаль тус тус хүртжээ.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)