Д.Мөнхбаяр Энэтхэгийн шигшээ багийн албанд ажиллаж байна

 

        “Барселона-1992”, “Бээжин-2008” олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Энэтхэгийн буудлага спортын залуучуудын шигшээ багийн албанд ажиллаж байгаа аж.

 

Түүний шавь саяхан Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон мастеруудын уулзалт тэмцээнээс хоёр алтан медаль хүртжээ. Д.Мөнхбаяр өнгөрсөн оны босгон дээр зодог тайлсан ч түүнийг "Токио-2020" олимпын наадмаас медаль хүртэх тамирчны нэгээр нэрлэж байсан юм. Тэрбээр зодог тайлсан ч зүгээр суусангүй Энэтхэгийн багт очсон байна. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)