Манай тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

 

        Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Цюжинь хотод боллоо. 10 дахь удаагийн энэхүү тэмцээнд Зүүн Азийн бүсийн найман орны 100 гаруй жүдоч өрсөлдсөн юм. Манай улсаас 13 тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.
 

Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Үндэсний шигшээ баг "Увс нуур" дэвжээний тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Цэрэгбаатарын Хулан нар алтан медаль хүртжээ. Мөн эрэгтэй 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй 52 кг-д Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгөн медаль хүртсэн байна. 
 

Харин эрэгтэй 60 кг-д Б.Мягмардорж, 73 кг-д Б.Пүрэвдаваа, -100 кг-д Б.Мөнх-Алдар, +100 кг-д Э.Энхтөр нар хүрэл медаль хүртсэн аж. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)