К.Леонардын эзгүйд Сан-Антонио Спэрс өрсөлдөгчөө бут ниргэв
- 2017-05-12
- Спорт
- 0

NBA-гийн плей-оффын хоёрдугаар шатны Өрнөд бүсийн тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр "Сан-Антонио Сперс" - "Хьюстон Рокитс" багуудын зургаадахь тоглолт явагдлаа.
T&T-центр ордонд болсон өнөөдрийн тоглолт Спэрсийн тэргүүллээр үргэлжилсээр 114-75 харьцаагаар өндөрлөж Сан-Антонио Спэрс бүсийн финалд шалгарлаа. Спэрс эхний үеэс эхлэн давамгайллаа хадгалсан бол Рокитсчүүд сүүлийн үеүүдэд улам уруудсаар хожигдолтойгоо эвлэрэв.
Уг цувралын тав дахь тоглолтын үеэр гэмтсэн Спэрсын лидер Кавай Леонард өнөөдөр талбайд гараагүй. Гэвч Г.Поповичийн залууст энэ гэмтэл саад болсонгүй, Л.Алдрижийн сайн тоглолтын ачаар хожил байгуулсан.
Өнөөдрийн тоглолтонд Ламаркус Алдриж 34 оноо, 12 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол Жонатан Симмонс 18 оноо авсан байна.
Харин Пуужингуудаас Ариза 20 оноо, К.Капела 15, Ж.Харден 10 оноо авсан байна.
Сан-Антонио Спэрс баг ийнхүү Голден Стэйт Уорриорс багтай эхний тоглолтоо даваа гаригийн шөнө хийнэ.

Сэтгэгдэл (0)