Улаанбаатарт хур тунадастай, 9 хэм дулаан

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус,  Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 8-13 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар сэрүүсч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо, хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

 

2017 оны 05 дугаар сарын 21-нээс 05 дугаар сарын 25-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

 

21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.  20-ноос 21-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтэрч газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин