Г.Отгонцэцэг дэлхийн чансааг тэргүүлж байна
- 2017-06-02
- Спорт
- 0

Олон улсын жүдо бөхийн холбооноос тавдугаар сарын 30-ны өдөр шинэчилсэн чансааг гаргасан. Энэхүү чансаагаар эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт өөрчлөлт орсон билээ. Өнгөрөгч сард ОХУ-д болсон “Их дуулга” болон Хонконгт болсон Ази тивийн аваргад үзүүлсэн амжилт бөхчүүдийн чансаанд нөлөөлжээ. Дээрх хоёр тэмцээнд хоёуланд нь өрсөлдө, медалийн тавцанд зогссон Г.Отгонцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын чансааг дахин тэргүүлэв. “Екатеринбург-2017”-с хүрэл, тивийн аваргаас мөнгөн медальтай буцсан Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг жиндээ 3770 оноогоор тэргүүлсэн бол дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг 3420 оноогоор удаалсан байна. М.Уранцэцэг Хонгконгт болсон тивийн аваргын финалд Г.Отгонцэцэгийг ялж, түрүүлсэн юм.
Мөн манай бусад бөхчүүдээс 57 кг-д Гавьяат тамирчин Д.Сумъяа хоёроос гурав руу ухарсан бол 63 кг-д Б.Мөнгөнчимэг 14-т, +78 кг-д Б.Мөнхтуяа 25-р байрт бичигджээ. Эрчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр нар тавдугаарт байрт жагсжээ.
Б.Батаа

Сэтгэгдэл (4)
Zochin (103.229.123.20)
Manaihan iim mundagshdee
Zochin (103.229.123.20)
Manaihan iim mundagshdee
Zochin (103.229.123.20)
sain bn.
ÐоÑин (103.229.123.20)
ÐÑндаг