Г.Баярхүү хүрэл медалийн болзол хангажээ
- 2017-06-08
- Спорт
- 0
Казахстаны Астана хотод тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ес дэх удаагийн тэмцээнд манайхаас гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор дөрвөн тамирчин тулалдаж байгаа аж.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Баярхүү хүрэл медалийн болзол хангаж, маргааш мөнгийн төлөө хүч үзэх бол 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Төмөрхуяг, 69 кг-д О.Батзориг нар хүрэл медалийн төлөө тулалдах юм юм байна.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)