”Мазаалай цом 2017” маргааш болно

 

 

Дэлхийд нэн ховордоод буй Мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой "Мазаалай цом 2017" тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.Тодруулбал, Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах "Мазаалай цом 2017" бартаат замын тэмцээн  энэ амралтын өдрүүдэд  Морингийн даваанд зохион байгуулагдах юм.


Тус тэмцээн:

  • Сонирхогчийн ангилал буюу ТR1

 

  • Мэргэжлийн ангилал буюу ТR3

 

  • Truck ангилал буюу Том оврын автомашин 4x4, 6x6

 

  • UTV ангилал гэсэн 4 ангиллаар зохиогдоно.

 

 

Тэмцээний эхний өдөр сонирхогчийн ангилал болон utv ангилалийн тэмцээн болох бол  хоёр дахь өдөр Мэргэжлийн ангилал болон Truck ангилал уралдах юм.

 

Хамтран зохион байгуулагчаар “Зөв Монгол Ирээдүй” ТББ, Цагдаагийн ерөнхий газар тус тус ажиллаж байна.

 

Энэ жилийн “Мазаалай 2017” тэмцээний дараа зохион байгуулагчид мазаалай хамгаалах үйлсэд зориулсан ажиллагаа хийнэ.

                                                                                                                                                         Б.Батаа 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)