М.Шарапова Уимблдоны их дуулгыг өнжинө

 

        Их спортод эргэн ирсэн Оросын теннисчин Мария Шарапова Уимблдоны их дуулга болон Бирмингемийн нээлттэй тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр бэртлийн улмаас энэ удаагийн их дуулгыг өнжихөөр болсон байна. Теннисчин бүсгүй сэргээшийн асуудлаас болж тэмцээнд оролцох эрхээ хасуулсан билээ. Тэрбээр энэ жил Штутгарт, Мадрид, Ромын нээлттэй тэмцээнд оролцсон бөгөөд Ромд хөлөндөө бэртэл авчээ. Олон улсын эмэгтэй теннисчдийн холбоо (WTA)-оос зохион байгуулдаг Уимблдоны их дуулга энэ сарын 26-нд эхлэх юм. Харин улирлын гурав дахь нээлттэй тэмцээн Бирмингемд ирэх бямба гарагт эхэлнэ. Мария Шарапова ирэх сарын 31-нд эхлэх Стэнфордын нээлттэй тэмцээнд оролцох юм байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)