ДАШТ М.Түмэнбаяр, П.Тэмүүжин нар оролцлоо
- 2017-06-28
- Спорт
- 0

БНСУ-ын Мужу хотод таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тэмцээнд эх орноо төлөөлөн М.Түмэнбаяр, П.Тэмүүжин нар өрсөлдсөн юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд М.Түмэнбаяр маань Украин, Сербийн тамирчныг ялсанаар шөвгийн наймд шалгарсан бөгөөд гуравдугаар тойрогт "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Домникан улсын тамирчныг 11:10-аар дийлсэн аж.
Улмаар хүрэл медалийн тулаанд М.Түмэнбаяр Мексикийн тамирчинд ялагдсан байна. Энэ жинд 83 орны тамирчин өрсөлдөв. Мөн 68 кг-ын жинд П.Тэмүүжин эхний тойрогт Ирландын тамирчинд ялагдлаа.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)