“Ядегар Имамын цом” олон улсын багийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
- 2017-06-28
- Спорт
- 0

Чөлөөт бөхийн өсвөр үеийнхний “Ядегар Имамын цом” олон улсын багийн тэмцээн өнөөдөр Ираны Чехбехар хотод эхэлнэ. Гурав дахь удаагийн тэмцээнд дасгалжуулагч Ё.Батдархан, С.Мөнхдуулдах, олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Ю.Батсайхан нарын удирдлага дор ирэх сард Тайландын нийслэл Бангкокт болох өсвөр үеийнхний Азийн АШТ-д оролцох баг тамирчид маань өнөөдөр жингээ үзүүлж, сугалаагаа татсан аж.
Манай хөвгүүд маань “С” хэсэгт Иран, Гүрж, Киргизстаны багтай нэг хэсэгт багтжээ.Харин “А” хэсэгт ОХУ, Иран, Итали, Украин, “В” хэсэгт Иран, Азербайжан, Унгар, Ирак, “D” хэсэгт Ираны хоёр баг, Тажикистан, Армений багууд өрсөлдөхөөр болжээ.
Тэмцээн өнөөдөр монголын цагаар 12:30 минутад эхлэх юм байна.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)