П.Орхон нарын зургаан тамирчин Польшийг зорино
- 2017-06-30
- Спорт
- 0

Польшийн нийслэл Варшавт долдугаар сарын 7-9-нд эмэгтэйчүүдийн Польшийн нээлттэй тэмцээн болно.
Манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д Г.Отгонжаргал (Алдар), 55 кг-д Э.Даваачимэг (Хилчин), 60 кг-д Б.Шоовдор (Хилчин), 63 кг-д П.Орхон (Алдар), 75 кг-д Г.Уртнасан (Хилчин) гэсэн зургаан бүсгүй уг тэмцээнд хүч үзнэ.
Эднээс ОУХМ Г.Отгонжаргалаас бусад нь наймдугаар сарын сүүлээр Парисын ДАШТ-д зодоглох юм. Монголын багийн ахлагчаар Н.Батсайхан, дасгалжуулагчаар МУГД Ц.Хосбаяр, ОУХМ Ө.Ууганбаяр, шүүгчээр А.Батмөнх нар ажиллах аж.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)