“Дэлгэр зун-2017” өсвөрийн шатарчдын тэмцээн болно

 

 

 

“Хос мастер” шатрын академийн санаачилсан “Дэлгэр зун-2017” өсвөрийн шатарчдын тэмцээн энэ сарын 15,16-нд болно.

 

Энэхүү тэмцээн нь өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, цолоо ахиулах боломж олгох зорилготой аж. Үүнээс гадна БНХАУ-ын Панжин хотод болох Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм байна.


Тэмцээн 7, 9, 11, 13 насны болон хүйсийн ангиллаар явагдахаар болжээ. Оролцогчдын тоо цөөн тохиолдолд тухайн насны эрэгтэй, эмэгтэй шатарчдыг нэг групп болгон тоглуулах ба шагналыг тусд нь олгох аж.

 

 

                                                                                                                                                                             Б.Батаа 

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)