Аверины ихрүүд дэлхийг шуугиуллаа

 

Италийн Пезарод зохион байгуулсан уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Оросын шигшээ багийн ихэр эгч дүү Дина, Арина Аверина нар таван алтан медалийг хүртэж дэлхийг шуугиуллаа. Тухайлбал, Дина Аверина олон төрөлт, цагираг, булавын төрөлд алт, бөмбөг, туузтай үзүүлбэрээр мөнгөн медаль хүртжээ. Харин Арина Аверина бөмбөг болон туузтай үзүүлбэрээр алт, олон төрөлт, цагирагийн номероор мөнгө, булавын төрөлд хүрэл медалийн эзэн болжээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг медалийнхаа тоогоор ОХУ-ын шигшээ баг тэргүүлсэн бол Итали, Японы багууд удааллаа. Аверины ихрүүд 19 настай бөгөөд Будапештэд болсон Европын аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж байсан юм. Тэд уран сайхны гимнастикаар дөрвөн настайгаасаа эхлэн хичээллэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)