Хамгийн удаан болон түргэн өрнөсөн өрөг

 

Шатрын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн өрөг 1989 онд Белград хотод Горан Арсович, Иван Николич нарын дунд өрнөжээ. Тэд 20 цаг 15 минут тоглож, 269 өрөг нүүсэн байна. И.Николич ноён, тэмээ, тэрэгтэй, Г.Арсович ноён, тэрэгтэй байлдсаар ийнхүү хоног тоглоход хүрчээ. И.Николич давамгай байдлаа ашиглан Г.Арсовичийн эсрэг 100 гаруй удаа нүүсэн ч амжилтад хүрэлгүй тоглолт тэнцээгээр өндөрлөсөн байна. Энэхүү тоглолтоос улбаалан Олон улсын шатрын холбоо хэт удаан тоглолтыг хязгаарлах зорилгоор “50 нүүдлийн дүрэм” зохиосон юм. Өрсөлдөгчийнхөө аль нэг бод эсвэл хүүг идэлгүйгээр 50 удаа нүүсэн тохиолдолд тоглолт тэнцээгээр өндөрлөх ёстой гэсэн дүрэм гарч шатрын спорт цагийн системд шилжжээ. Харин хоёрхон нүүдлээр мадлахыг хамгийн түргэн тоглолт боллоо буюу “Тэнэгийн мад” хэмээн нэрлэдэг байна. Шатрын өрөгтэй холбоотой Гиннесийн нэгэн сонирхолтой амжилтын эзнээр Ираны их мастер Эхсан Гаем Магами нэрээ мөнхөлжээ. Тэрбээр 2011 онд 604 хөлөг дээр 24 цаг тоглохдоо 580 хожил авчээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)